2023 оны намрын 3 тренд өнгө

2023-08-13 23:12
2023 оны намрын 3 тренд өнгө

Сайн байна уу, 2023 оны намраа!

Жил бүрийн энэ үед хүмүүс бусдаас ялгарах, өнгө төрхөө шинэчилж, тодорхойлохыг эрмэлздэг. Өнгө нь бидний сэтгэлийг сэргээж, өөрсдийгөө илэрхийлэх боломжийг олгодог бөгөөд тренд болох өнгийг урьдчилан таамагласнаар та өөрийн шүүгээндээ тохируулан өөрчлөлт хийж чадна.

2022 онд бүдэг ягаан, номин ногоон болон неон өнгөнүүд тренд болж байсан бол WGSN 2023/24 оны намар, өвлийн улиралд гол өнгө нь сансрын хөх, дижитал лавандар ягаан, астро тоосны улаан байх болно гэж таамаглаж байгаа бөгөөд эдгээр өнгөнүүд нь хүмүүсийн сэтгэл зүйд өөдрөг байдлыг бий болгож эрч хүчийг илэрхийлдэг.


АСТРО ТООСНЫ УЛААН / ASTRO DUST

Энэ тоосон улаан өнгө нь "таныг сонирхолтой, дээшээ тэмүүлэхийг хүссэн эрмэлзэлтэйг" илэрхийлдэг бөгөөд шинэ урам зориг, сэргээн босгох, судлах хүсэл эрмэлзэл, дотоод болон гадаад шинэ хил хязгаарыг нээх мэдрэмжийг илэрхийлдэг.




САНСРЫН ХӨХ/ GALACTIC COBALT

Баялаг үнэт эрдэнийн цэнхэр өнгө нь дижитал болон мета ертөнц дэх өөрчлөлт, технологийн хөгжлөөс гаралтай бөгөөд хэрэглэгчийн зоригтой итгэлтэй хандлагыг харуулж байдаг.


ДИЖИТАЛ ЛАВАНДАР ЯГААН/ DIGITAL LAVANDER

WGSN-ээс 2023 оны гол тренд өнгө гэж нэрлэгдсэн дижитал лавандар өнгө нь намрын өнгөт хүний сэтгэл санааг тайвшруулах тайван, зөөлөн өнгө юм.


Манай бүтээгдэхүүн үйлчилгээ:


Холбоотой мэдээлэл:



Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл