Торгон хэвлэл бол 100 гаруй жилийн турш хувцас чимэглэлийн салбарт өөрийн давуу талыг хадгалж ирсэн өнөө үеийн хувцас хэвлэлийн хамгийн алдартай аргуудын нэг юм. Янз бүрийн материал дээр хээ, бичвэр, дүрслэлийг торгоор дарж байгаа учраас “Торгон хэвлэл” гэж нэрлэгддэг бөгөөд хэвлэх процесс гар аргаар явагдаж маш их хөдөлмөр шаарддаг.
Хамгийн энгийнээр үйл ажиллагааг дүрсэлбэл:
Торгон хэвлэлээс гарсан эцсийн бүтээгдэхүүн өндөр чанартай, өнгө хурц тод харагддаг бөгөөд хүрэхэд хүртэл тааламжтай байдаг. Бэхний зузаан давхаргыг хэрэглэж буй материалд шууд дээр нь байрлуулдаг нь өөр дижитал хэвлэлээс өнгө болон мэдрэмжээрээ илт давуу байдаг.
Нэмэлтээр хэвлэх загвар нь гарт мэдрэгдэх 3D эффект шаарддаг бол торгон хэвлэл л үүнийг биелүүлэх боломжтой. Торгон хэвлэл дэх бэхний зузаан давхарга нь дизайнд 3D үзэмж өгч, товойх мэдрэмжийг бий болгодог.
Торгон хэвлэлийг бүх материал дээр янз бүрийн аргаар бүтээж болно л доо. Материал голдоггүй боловч байгалийн хөвөн даавуунд хамгийн сайн тогтоцтой байдаг. Хэдэн ч өнгө гаргаж болохоос гадна торгон дээр ч хэвлэх боломжтой. Бүх төрлийн зүйлд янз бүрийн хэлбэрээр ашиглаж болно.
Бид өөрсдийн брендийг бүтээхдээ үндэсний болоод монгол ахуйгаа харуулсан дүрслэлүүдийг “Торгон хэвлэл”-ээр урлаж, бүтээдэг бөгөөд та бидний хүч хөдөлмөр шингэсэн дараах бүтээлүүдээс танилцаарай.
Торгон болон дижитал хэвлэх аргууд нь өөр өөрийн давуу болон сул талуудтай.
Давуу тал: маш өнгөлөг, толигор чанартай эцсийн бүтээгдэхүүн гардаг.
Сул тал: гар механик ажиллагаа ихтэй учраас маш олон өнгө хосолсон хэвийг бүтээгдэхүүнд буулгахад төвөгтэй байдаг. Бас хэв ашиглаж хийдэг учраас нэг захиалга авахдаа олон тоогоор авч байж зардлаа нөхөж чаддаг.
Давуу тал: бүх зүйл машины тусламжтай явагддаг учир нарийн төвөгтэй зураг амархан хэвлэлтэд ордог.
Сул тал: тод өнгө гаргахад тохиромжгүй, ихэвчлэн зөөлөн завсрын өнгө эсвэл хар цагаан өнгийг гаргахад тохиромжтой байдаг.
Та өөрийн хүссэн цамцаа аваад аз жаргалтай өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Тэгсэн яасан цамцаа угаах шаардлага гарах нь. Тэгвэл бүгдээрээ эндээс торгон хэвлэлтэй цамцыг хэрхэн зөв угаах вэ? -г мэдэцгээе.
Халуун усаар хувцсаа угаах нь хувцас хурдан элэгдэж, агших 1 шалтгаан болдог бөгөөд та ямар ч хувцас байлаа гэсэн хүйтэн усаар угааж хэвшээрэй. (мэдээж заавал халуун ус гээгүй л бол шүү дээ) Тэгээд болж өгвөл торгон хэвлэлтэй цамцыг удаан 1 цаг угаах гэхээсээ илүүтэйгээр хамгийн бага хугацаанд угааж байгалиа цамцтайгаа зэрэг хамгаалцгаая.
Торгон хэвлэлтэй хувцсыг болж өгвөл агаарт хатааж байгаарай. Хатаагч ашигласнаар хувцас болон торгон хэвлэлийн өнгө гандах аюултай бөгөөд заавал шаардлагатай гэвэл хамгийн бага темпаратурт хатаагч ашиглаарай.
Хувцасныхаа дотрыг нь эргүүлээд угааснаар давхар хамгаалалт болж хамт угааж буй хувцаснуудтай үрэгдэж хэв алга болохоос сэргийлж өгнө. Тэгээд ямар ч тохиолдолд хамт угааж буй хувцаснууд бие биедээ нөлөөлөх учраас цамцтайгаа та жинсэн хувцас, цахилгаан товчтой хувцас, товч гэх мэт хүнд даавуутай хувцсыг хэзээ ч битгий угаагаарай.
Хувцсандаа хүнд угаалгын нунтаг эсвэл цайруулагч хэрэглэх нь хувцасны өнгийг бүдгэрүүлж, хэвлэмэл материалыг алга болгох найдвартай арга юм. Тийм болхоор бид таньд зөөлөн угаалгын нунтаг хэрэглэхийг зөвлөж байна. Хэрэв танд арилгах шаардлагатай толбо байгаа бол угаахын өмнө толботой хэсэгт тухайн бодисыг шууд түрхэж хувцсаа угаагаарай.
Хээтэй холбоотой хамгийн энгийн дүрмийг ойлгоцгооё бүгдээрээ. Халуунаас булт. Индүү ч хэрэггүй. Мэдээж та хэвээ тойруулаад зөвхөн даавуу хэсгээ бол индүүдэж болно шүү.
За тэгээд энгийн эдгээр зөвлөгөөг байнга хэрэгжүүлэх юм бол торгон хэвлэлтэй хувцсаа та удаан хугацаанд өмсөж чадна.