Намхан охидын хувцаслалтын зөвлөгөө

2023-07-31 03:51
Намхан охидын хувцаслалтын зөвлөгөө

Намхан гээд та өөрийгөө голоод өөртөө итгэлгүй алхаад байгаа юм биш биздээ? Дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй, алдартай эмэгтэйчүүд (Merylin Monro, Salma Hayek, Hayden Pantiere, Rachael Bilson) 160 см ч хүрэхгүй намхан биетэй ч өөртөө итгэлтэй байдал, зөв хувцаслалтаараа бусдын харцыг булааж чаддаг.

Та ч мөн адил чадна. Тэгээд ч намхан биетэй хүмүүс илүү амбицтай, маш их сэтгэлийн тэнхээтэй, хэзээ ч цуцашгүй уйгагүй зантай байдаг гэж хүмүүс ярьдаг. Энэ зан нь ч тэднийг амжилтад хүрэхэд нөлөөлдөг. Иймд та сэтгэлээр унах хэрэггүй, дараах хэдэн энгийн зөвлөгөөг уншаад санаа зовох зүйлгүй эрч хүчтэй алхаарай.


1.   Зузаан ултай платформон гутал.

Та 12 см-ийн өндөр өсгийт рүү нүдээ унагах гэсний хэрэггүй. Энэ нь таны хөлийн улны нумыг өргөж өвдөлт өгч тухгүй байх болно. Харин оронд нь шагайгаараа оломтой, бүдүүн өндөр өсгийтэй, улнаасаа уяатай зузаан улт сонгоорой. Ийм хэлбэрийн гутал таны хөлд илүү тухтай байж хэзээ ч таныг модон хөлтэй юм шиг харагдуулахгүй гэдэгт итгээрэй.


2.   Өргөн шулуун өмд хөлийг урт харагдуулдаг.

Бага зэрэг өндөр харагдахын тулд платформон гутал дээрээ өргөн шулуун өмд сонгон өмсөж яагаад болохгүй гэж? Өндөр өсгийтэй гутал дээр өргөн хөвөө захтай өмд өмссөнөөр автоматаар таны өндрийг нэмэх ба өндөр харагдуулах болно. Нэмэлт бонус гэвэл: Өргөн хөл нь ташаатай гайхалтай сайхан харьцаа үүсгэж таныг зэгзгэр гуалиг харагдуулах болно.


3.   Таарсан хувцсаа өмсөх


Таарсан хувцсаа өмсөх гэдэг бол үндсэн дүрэм юм. Өмд цамцаа өөртөө тохируулан өмсөх ёстой бөгөөд намхан охидуудын хувьд өөртөө яг таарсан өмд олж авна гэдэг бурхны бэлэг л гэсэн үг. Гэхдээ сайн оёдолчин дээр очоод өөртөө тааруулан хасуулж ч бас болох юм. Ийнхүү өөрт таарсан өмдийг хамгийн гол нь зөв гутал дээр тохируулан өмсөх нь зүйтэй.

3/4 ханцуйтай буюу тохойны догуур татсан цамц намхавтар биетэй охидод илүү зохимжтой харагддаг. Учир нь энэ нь биеийн пропорцыг тэнцвэржүүлж, гарыг илүү урт харагдуулдаг.


4.   Урт ч биш богино ч биш яг таарсан гадуур хувцас

Жижиг биетэй эмэгтэйчүүдэд гадуур хувцас сонгоход гардаг нэг хүндрэл нь: ихэвчлэн өвдөг хүрсэн урттай гадуур хувцас сонгодог ба энэ нь тэднийг намхан харагдуулахаас гадна хуучинсаг харагдуулна. Иймд биеийн пропорцийг алдагдуулахгүйн тулд ташаа дөнгөж давсан урттай хөвөө зах бүхий гадуур хувцас сонгох нь зүйтэй юм.


5.   Урт бариу подволк болон майк таны үнэн анд шүү

Богино цамц болон куртекаа сонгохдоо дотуур нь таазаа хүртэл урттай бариу цамц, подволк, майктай хамт өмсөөрэй. Энэ нь таны биеийг илүү урт харагдуулна. Дээгүүрээ V хэлбэрийг гаргаж өгсөн цамц өмсөх нь жижиг биетэй эмэгтэйчүүдийн биеийн гол төвийг бэлхүүсний хэсэгт биш хүзүүний хэсэгт төвлөрүүлдэг.


Иймд хөнгөн жинтэй, аль ч улиралд өмсөхөд тохиромжтой даавуун, тийм ч амархан уйдахааргүй хээ бүхий V хэлбэрийн захтай цамцыг сонгон шүүгээндээ нэмээрэй.


6.   Дундаж урттай даашинз

Өндөр найзууддаа атаархсандаа та богино даашинзыг олон юм бодолгүй сонгоод өмсөж болно. Гэхдээ богино юбка, даашинз таны сонголт биш шүү. Харин maxi эсвэл өвдөгний доогуур татсан даашинз эсвэл юбка сонгоорой. 

Хөлийн булчинг дөнгөж шүргэсэн урттай даашинз таныг бие барьсан богино даашинз өмссөнөөс илүү өндөр бас загварлаг харагдуулаг. Харин хөлийн шагай хүрсэн урттай даашинз таныг болхи, хувцасаа тохируулж чадаагүй мэт харагдуулна,


7.   Хөндлөн шугамнаас зайлсхий

Ямар нэгэн хөндлөн шугамыг өөрийн хувцаслалтаасаа арчин хаяарай. Харин та бүс зүүх үнэхээр шаардлагатай бол хувцасныхаа өнгөтэй адилхан өнгийн нарийхан бүсийг сонгоорой


8.   Нэмэлт хэрэгслүүдийн хувьд

Хүзүүний ороолт болон гурвалжин зах бас босоо зураастай хувцаснууд таны биеийг илүү урт харагдуулах болно. Мөн хэтэрхий том цүнх таныг улам жижиг харагдуулах аюултай тул шаардлагатай тохиолдолд илүү өргөнөөрөө их багтаамжтай цүнхийг сонгох нь зүйтэй.



Манай бүтээгдэхүүн үйлчилгээ:



Холбоотой мэдээлэл:


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл