Минималист хувцаслалтын тухай

2023-07-20 02:55
Минималист хувцаслалтын тухай

Минималист загвар гэдэг нь таны хувцасны шүүгээнд таны биеийн онцлогт тохирсон, танд баяр баясгаланг авчирдаг цөөхөн хэдэн хувцастай байхыг хэлдэг. Ийм стиль имиж нь урт хугацаандаа танд илүү аз жаргал бэлэглэж, тогтвортой амьдралын түлхүүр болж чаддаг.


Минималист хувцасны шүүгээтэй болж, минималист загвараар хувцаслахыг хүсвэл та биднийг үргэлжлүүлэн уншаарай.


Минимализм: Чанар хамгийн чухал нь

"Багыг зөв сонгож, удаан эдэл" буюу цөөн боловч ЧАНАРТАЙ хувцастай байх нь энэ стилийн гол үндэс юм.


Минималист хандлага нь хүсээгүй зүйлсийг хаяж, зөвхөн хэрэгцээтэй, дуртай хувцсаа хадгалах явдал юм. Энэ нь Мари Кондогийн амьдралын философи бөгөөд гол утга санаа нь зөвхөн таны амьдралд "баяр баясгалан, аз жаргал" авчрах зүйлсийг авч үлдэхийг зөвлөдөг.


Минималист стиль ч үүний нэгэн адил цөөн зүйлсийн нэгдлийг илүүд үзэх ба дан цулгай өнгө болон Монограм өнгөний хослолыг зонхилно.Мөн хамгийн чухал нь чиний шүүгээнд байгаа хувцаснууд чинь бүгд хоорондоо хослодог ба эдэлгээ сайтай, чиний биеийн хэлбэр, дүр төрхөнд хамгийн их зохидог төрлийн хувцаснууд байх ёстой.


Тийм ч учраас минималист стилийн өнгөний сонголт ихэвчлэн бүх өнгөтэй хосолдог завсрын болон саармаг /Хар, саарал, цагаан, цайвар шаргал гэх мэт/өнгөнүүд байдаг. Эдгээр өнгөнүүд мөн бүх төрлийн өнгийн арьстай хүмүүст зохидогоос гадна хоорондоо ч мөн ялгаагүй уусгалттай зөв харагддаг.


Минималист хувцасны шүүгээгээ хэрхэн эхлүүлэх вэ?


  • Өөрийн хэв маягийг тодорхойл. Ямар хувцас таныг аз жаргалтай, тохь тухтай байлгадгийг олж мэдээрэй. Таны өвөрмөц хэв маяг, амьдралын тань хэв маягийг тусгасан хувцас сонгох нь чухал юм. Цөөхөн боловч эдэлгээ сайтай, чамд хамгийн гоё зохидог хувцаснуудаар шүүгээгээ бүрдүүлээрэй. Үүний тулд өөртөө ямар төрлийн эсгүүр, загвартай хувцас илүү зохидогийг олж мэдэх хэрэгтэй.


  • Тренд биш Timeless хувцсыг сонго. Минималист стилийн гол зарчим нь жигд оёдол бүхий цулгай дан өнгийн нэгэн жигд материалтай ба нэмэлт оруулгатай оёдолтой хувцас давамгайлна. Үүний онцлог нь орчин үеийн бөгөөд илүү загварлаг харагдуулахад оршино.


  • Өөртөө ямар төрлийн хувцас илүү зохидог болохыг олж мэдсэнийхээ дараагаар өмсөх шаардлагагүй хувцас хэрэглэлүүдээ хаяхыг нь хаяж, заримыг нь хандивлах. Энэ үйлдлийг шууд гэхээсээ илүүтэйгээр өөрийгөө олсныхоо дараа хийх үйлдэл шүү. Дараа нь үлдсэн хувцас болон гутал, цүнх, гадуур хувцас, гоёл чимэглэл үнэртэй ус зэрэгтээ маш анхааралтай төлөвлөгөөтэй хандаж эхэлнэ.


  • Ингэснээр таны шүүгээний хувцаснууд багассан ч өөртөө үлдээхээр шийдсэн хувцаснууд тань ихэвчлэн хоорондоо зохицдог, эдэлгээ даадагаас гадна арчилгаа багатай болохоор өглөө болгон юу өмсөх вэ гэж хугацаа шаардсан, өөрийгөө ядраасан бодолд орохоо ч болих болно.


Минималист хувцаслаж эхэлснээр өөртөө хувцас худалдан авах бол зөвхөн одоо өмсөж байгаа хувцас тань элэгдсэн, солих шаардлагатай болсон тохиолдолд л орлуулах зорилгоор дэлгүүр явах шаардлагатай болно. Тиймээс минималист стиль нь зөвхөн гоё ганган харагдаад зогсохгүй, санхүүгийн хувьд ч хэмнэлттэй.


Өмнө нь та хувцас аваад дуусгачихдаг байсан мөнгөөрөө шинэ хоббигоо хөгжүүлэхэд, олон нийтийн арга хэмжээнд оролцох, аялахад зарцуулж эхэлж болно шүү дээ.


Минималист хувцасны шүүгээнд заавал байх ёстой зүйлс


1. Цагаан цамц

Сонгодог цагаан цамц нь ямар ч минималист хувцасны шүүгээнд байх ёстой зүйлсийн нэг юм. Үүнийг жинсэн өмднөөс юбка хүртэл ямар ч хувцастай хослуулж болно.



2. Хар даашинз

 Хар даашинз бол минималист хүн бүрийн шүүгээнд байх ёстой timeless хувцас юм. Ажилдаа, хуримандаа эсвэл болзоондоо ч та өмсөж болно.

3. Жинс

Сайн тохирсон жинсэн өмд эсвэл энгийн хар пиджак зэрэг энгийн хувцаснууд нь таны шүүгээнд олон боломжийг нээх болно. Эдгээрийг бусад хувцастайгаа хольж өмсөн, янз бүрийн дүр төрхийг бий болгох боломжтой.


4. Энгийн аксессорууд

Хувцаслалтад тодорхой хэмжээгээр сонирхолтой деталь оруулах нь таны аксессоруудын үүрэг юм. Гоёмсог бугуйн цаг, хос ээмэг, нарийн зүүлт зэрэг энгийн гоёл чимэглэлүүд нь таны хувцсыг хэт гялалзуулж, анхаарал сарниулахгүйгээр гоёмсог болгодог.


5. Трендийг бүр мартахгүй

Минималист хувцаслана гэдэг нь хэт даруухан, уйтгартай хувцаслах хэрэг ерөөсөө ч биш юм. Трэндтэй хөл нийлүүлж байвал их сайн. Гол нь тухайн трэндийг олноор нь өмсөхгүй. Трэнд болж буй зүйлс хувцаслалтанд ганцаараа тодорч байх ёстой. Тиймээс трэндийг минималист хувцаслалтад олноор нь биш ганцаар нь оруулах тун зохимжтой байдаг. Жишээ нь манай "Tback" брендийн хослол, цамц таны шүүгээнд сонирхолтой өнгө төрхийг нэмэх болно.

6. Эцэст нь ГУТАЛ

Гутлын тухайд олон байхаасаа илүү чанартай, цэвэрхэн байх нь чухал. Сонгодог хар савхин гутал, энгийн пүүз, гоёмсог өсгийтэй гутал гэх мэт олон нөхцөлд өмсөж болох загварыг сонгоорой.


Манай бүтээгдэхүүн үйлчилгээ:




Холбоотой мэдээлэл:


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл