Хувцаслалт гэдэг нь тухайн хүнийг таньж мэдэх томоохон хүчин зүйлсийн нэг юм. Хүнийг өмссөн хувцсаар нь тухайн хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, соёл боловсрол, үзэл бодол, мэдрэмж, үнэт зүйлд хандах хандлага, ааш араншин мөн бэл бэлчинг тодорхойлж болно.
Гадаадын улс орнуудын компаниуд нь өөрсдийн ажилчдын хувцаслалтад маш ихээр анхаарал хандуулан бүр хувцас солих, хадгалах өрөө эсвэл шүүгээ зэргээр хангадаг бөгөөд учир нь бүх ажилчдын хувцаслалт уг компанийн нүүр царайг харуулах хамгийн эхний баримт болно гэж үздэг. Өндөр хөгжилтэй орнуудад банк, нисэх, төмөр зам болон үйлчилгээний зарим компаниуд ажилтнуудынхаа хувцасны загвараар өрсөлддөг бөгөөд нэртэй загвар зохион бүтээгчдийг урьж өөрсдийн ажлын онцлог, бодлогодоо тохирсон, орчин үеийн хийц загвартай, гоё сайхан хувцас захиалан хийлгэдэг байна.
Хувцаслалт гэдэг ийм л чухал зүйл учраас та хэрхэвч таарсан бүхнээ өмсөж, тоолгүй орхиж болохгүй. Биеийнхээ сул тал, өө сэвийг далдалж, давуу талаа тодруулж хувцаслах хэрэгтэй. Харин хэрхэн хувцаслахаа мэдэхгүй бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.
Хүн бүр өөр өөр биетэй ч ихэнх эмэгтэйчүүд алим, лийр, банана, элсэн цаг зэрэг ангилалд багтдаг.
Энэ нь цээж хэсгээрээ нарийхан, бэлхүүс болон тааз хэсгээрээ өргөн биеийн хэлбэрийг хэлнэ. Тааз нь мөрнөөсөө бага зэрэг өргөн байдаг.
Хэрхэн хувцаслах вэ: Биеийн галбираа илүү тэнцвэртэй харагдуулъя гэвэл өргөн өмднөөс зайлсхийж, нарийхан скинни өмд болон бие барьсан жижигхэн цамц өмсөөрэй.
Ийм галбиртай эмэгтэйчүүдийн биеийн жин нь ихэнхдээ цээж болон гэдэс хэвлий хэсгээрээ төвлөрсөн байдаг. Алиман хэлбэрийн биетэй эмэгтэйчүүд өргөн мөртэй, ерөнхийдөө махлагдуу харагддаг.
Хэрхэн хувцаслах вэ: Хэвлий бэлхүүс хэсгээрээ махлаг гээд бүгдийг нь далдал гэсэн үг биш. Өндөр суудалтай өмд болон богинохон хүрэм, хээтэй цамц сонгож өмсвөл зүгээр.
Энэхүү галбир нь ихэнхдээ туранхай бүсгүйчүүдэд ажиглагддаг. Учир нь тэдний мөр болон таазны хэмжээ хоорондоо адилхан тул бэлхүүс нь харьцангуй өргөн харагддаг байна.
Хэрхэн хувцаслах вэ:Урт шулуун юбка, дэрвэгэр хормойтой даашинз өмсвөл зохимжтой. Түүнчлэн "Crop top" буюу богино цамцтай, салангид урт юбка өмссөн ч болно. Харин бие барьсан богинохон даашинз өмсөхгүй байхыг хичээгээрэй.
Элсэн цаг мэт галбиртай бүсгүйчүүд төрөлхийн том хөх, махлаг гуя, өгзөгтэй байдаг. Тиймдээ ч эрчүүдийн анхааралд илүү ихээр өртдөг байна. Мөрнөөс таазны хэмжээ нь илүү өргөн тул нарийн бэлхүүстэй харагддаг.
Хэрхэн хувцаслах вэ: Хэрвээ та ийм галбиртай бол үнэхээр азтай юм. Хэтэрхий бариу л биш бол бүх төрлийн хувцас зохино. Гэхдээ өө сэвээ далдлахын тулд өндөр суудалтай шорт болон өмд, богино цамц, футболк өмсөх нь илүү тохиромжтой.
Энэ нь өргөн мөр, жижигхэн таазтай, ерөнхийдөө спорт хэлбэрийн биеийг хэлнэ.
Хэрхэн хувцаслах вэ: Богино банзал, шорт өмсөж хөлөө ил гаргах нь зүйтэй. Мөр тань өргөн гээд задгай энгэртэй, мөргүй даашинз, цамц өмсөхөөс бүү санаа зов. Харин тод, гэгээлэг өнгийг сонгоорой.