Монголчууд бид хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэж хэлэлцдэг. Энэ нь ч үнэний хувьтай. Сайхан хувцасласан залуу хэний ч өмнө нүүр бардам зогсож, өөртөө итгэлтэйгээр ажил үүргээ гүйцэтгэнэ шүү дээ.
Хэдийгээр өөрийнхөөрөө байх хамгийн сайхан ч хувцас загварын хувьд дагаж мөрдөх ёстой энгийн дүрмүүд бий. Эрэгтэй хүний хувцаслалт ч гэсэн ижил. Зарим нэг жижиг алдаанаас болж бүхэл бүтэн хувцаслалт тань сүйдэж мэдэх юм.
Эрчүүдийн гаргадаг санаанд оромгүй жижиг атлаа дүр төрх сүйтгэгч алдаануудыг бид энд онцоллоо мөн яаж тэдгээрийг засах вэ гэдгийг ч эндээс мэдэж аваарай.
Нэг хувцаслалтад хэт олон хээ хуар оруулахаас татгалз. Загварлаг байна гэдгийг эрчүүд хэт гоёх юм уу олон төрлийн хээ хуартай хувцас өмсөхтэй холбож ойлгох гээд байдаг талтай. Энэ нь таныг инээдтэй, сонин харагдуулахаас цаашгүй. Загварлаг харагдахын тулд нэг л хувцас тань хээтэй байхад хангалттай.
Яг л дээл талын хослол шиг энгийн бөгөөд хээнцэр хувцаслалт эрэгтэйчүүдэд илүү тохирдог шүү. Мөн дээрээс нь энгийн үед хэт их гоёл чимэглэл эрэгтэй хүнд тохиромжгүй байдаг. Нэг дор хоёроос олон гоёл зүүхгүй нь дээр. Мэдээж онцгой сонирхолтой фестивальдаа хүссэн бүхнээ өмсөөд очих бас гоё шүү дээ.
Эрэгтэйчүүдийн хэв маягийн нийтлэг бөгөөд маш чухал алдаа бол зангианыхаа уртыг тааруулахад оршдог. Энгийнээр тайлбарлахад: таны зангиа үргэлж тэлээний харалдаа байх ёстой. (тэлээнээс дээшээ доошоо 1-2 см байж болно.) Хэрэв энэ нь тэр цэгээс хэт хол эсвэл доогуур байвал та зангиагаа засаад зүүгээрэй.
Үлгэрт гардаг шиг байнга гутал тэлээ худалдаж ав гэсэн үг энэ ерөөсөө биш юм. Авсан хувцсаа гамтай хэрэглэж бохир хувцастай хэзээ ч битгий яв гэсэн энгийн зөвлөгөө шүү. Бохир гуталтай бол хэчнээн гайхалтай костюм өмсөөд ч нэмэргүй байдаг. Гутлаа урт удаан эдэлгээтэй байлгахын тулд зөв бүтээгдэхүүнээр тогтмол арчилгаа байнга хийгээрэй.
Гутал, тэлээ худалдаж авахад гар татаад хэрэггүй. Бас нэмээд хэлэхэд Хэчнээн чанартай тэлээтэй байсан ч ядаж 10 жилд нэг солих хэрэгтэй шүү. Тэгээд тэлээгээ гуталтайгаа аль болох дөхөм өнгөтэй байлгахыг хичээж хувцаслаарай.
Бидний танд зөвлөх хамгийн энгийн бөгөөд хамгийн чухал зөвлөгөө бол ӨӨРТӨӨ ТААРСАН ХУВЦСЫГ СОНГО. Таны хувцас хэчнээн үзэсгэлэнтэй байсан ч, та хувцасныхаа өнгийг хэчнээн сайн хослуулсан ч танд таарахгүй томдож эсвэл жижигдэж байвал таны бүх хичээл зүтгэл талаар л болно.
Хэрэв үнэхээр танд таны биеийн онцлогт таарч тохирсон хувцас олоход хэцүү байвал оёдолчинтой нөхөрлөсөн нь дээр шүү. Шинээр хувцас хийлгэхгүй ч авсан хувцсыг тань танд 100% тааруулаад янзлах болно.
Ажил хэрэгч эрэгтэйд байх ёстой хувцас:
Эрчүүдийн костюм маш олон төрөл байдаг. (Өдөр тутмын, томилолтын, ёслолын, гоёлын, хүлээн авалтын, хурал зөвлөгөөний гэх мэт.)
Зун, хавар, намрын дулаан цагт хөнгөн нимгэн, хөвөн даавуун, нарийн ноосон даавуун костюмыг, өвлийн улиралд зузаан ноосон даавуун болон бүдүүн нэхээстэй даавуун костюм тохиромжтой.
Та өөртөө костюм худалдан авах гэж байгаа бол анхаарах зүйлс:
Срочкон цамц худалдан авахдаа анхаарах зүйлс:
Зангиа нь эр хүний хэв шинжийг илэрхийлэх гол гоёл байдаг. Гэхдээ зангиа костюмны нэмэлт хэсэг л байх ёстой. Зангиаг сонгохдоо костюм ба цамцны өнгийн дагуу арай тод эсвэл хээний дагуу сонгоно. Зөв сонгож, сайхан зангидсан зангиа нь костюм, цамц, гуталтай хоршин бүрэн цогц болдог.
Ажил хэрэгч та тэлээ, цүнх, хэтэвч, цагны оосортойгоо зохицуулан гутлаа сонгох ба гутлаа үргэлж арчилж байх хэрэгтэй. Ажил хэрэгч байдалд бараан өнгийн хар юмуу хүрэн гутал тохиромжтой. Чанартай гутал таны чансааг харуулна.
Костюм дээр шилбэний доогуур шагайгаар татсан оймс өмсөж болохгүй. Оймсны өнгө зангианы дэвсгэр өнгөтэй ойролцоо байна. Харин өмднөөс цайвар байх нь тохиромжгүй. Цайвар оймсыг чөлөөт хувцас, цагаан оймсыг спорт загварын хувцастай зохицуулан өмсдөг.
Чанартай, сураар хийсэн, үнэтэй тэлээ эр хүний гоёлын нэг. Тэлээг сонгохдоо гутлын өнгийг харгалзана.
Ажил хэрэгч залуусын гар цүнх, хэтэвч зэрэг нь чансаалаг байх ёстой.
Костюм дээр хавтас, дээрээ богино бариултай гар цүнх хамгийн тохиромжтой. Эрэгтэй хүн аль болох нимгэн, овор багатай авсаархан, эдэлгээ сайтай, чанартай хэтэвч хэрэглэнэ. Цүнх, хэтэвч нь хос байвал зохистой. Эр хүний хувьд үнэтэй бугуйн цаг, үзэг, асаагуур зэрэг нь онцгой чухал гоёлууд болдог. Цагны оосор суран эсвэл төмөр байж болно. Харин зузаан резин оосортой хэт этгээд чамин хийцтэй цаг костюмтай үл зохицно.
Боловсон эр хүн биедээ үргэлж цэвэр алчуур авч явдаг. Энэ нь хамраа арчих, хөлсөө арчих гэх мэт ариун цэврийн зориулалттай. Энэхүү алчуурыг баруун талын халаасанд хийдэг ба зүүн талын халаасандаа нөөц алчууртай байх нь илүүдэхгүй.