Махлаг эмэгтэйчүүдийн хувцаслалт - Хамгийн шилдэг 5 зөвлөгөө

2023-08-02 12:50
Махлаг эмэгтэйчүүдийн хувцаслалт - Хамгийн шилдэг 5 зөвлөгөө

Та хөөрхөн хөвсгөр биеэсээ санаа зовоод өөртөө зохихгүй пөмбөгөр хувцастай насыг илээж байгаа юм биш биздээ. Хүн бүхэн загварлаг гоё харагдаж чадна. 


Загварлаг харагдахын тулд энэхүү бидний зөвлөмжийг дагаж, өөртөө итгэлтэй байдлаа хадгалаарай. ЯГ ОДОО тренд байгаа зүйлс танд хамгийн тохиромжтой байх албагүй гэдгийг санаарай.


1. Даашинз

Та өгзөг болон гуя хэсгээрээ өргөн, илүүдэл жин ихтэй бол танд тус хэлбэрийн өвдгөөр татсан урттай хар даашинз сайхан харагдана. Түүнээс гадна бэлхүүсийг нарийн харагдуулдаг тул биеийг бүхэлд нь цэгцтэй, цэмцгэр болгож өгнө. Иймэрхүү даашинзыг хаана ч, өмсөж болдгоороо давуу талтай юм.


Туранхай харагдахын тулд урт даашинзан дээр өндөр өсгийт өмсөх гэж яарсны хэрэггүй. Үүний оронд хөлдөө тухтай, намхан шаахайг сонгоорой. Нэмэлтээр хэлэхэд цагаан пүүз нь даашинзтай төгс зохицдог бөгөөд таныг туранхай, өөртөө итгэлтэй харагдуулдаг аж. Мөн цагаан пүүз нь биеийг илүү галбирлаг харагдахад тусалдаг юм.


2.Цув & Гадуур хувцас

Энэ жилийн хувьд, трэнч цув болон арьсан хүрэм илүүтэй моодонд орж байна. Иймд та хувцасны шүүгээгээ уудлан, өөрийн хувцастайгаа хослуулан өмсөөрэй. Савхин хүрмийг өндөр суудалтай өмд эсвэл юбка, хоолойтой цамцан дээр өмсөхөд тохиромжтой.


Ялангуяа бэлхүүс, гэдсээрээ махлаг, тарган бүсгүйчүүдийн тухайд хэвлий хэсгээр бариу хувцас тийм ч зохимжтой биш. Иймд аль болох сул загварын дэгжин хүрмээс сонголт хийгээрэй. Эдгээр хүрэм нь таны биед саад учруулахгүй байхаар загвартай, дээр нь биед эвтэйхэн байх нь чухал юм.


3.Өнгөний сонголт

Та өөртөө зөв өнгөө тааруулан өмсөх нь таны дүр төрхийг хормын дотор сайжруулж чадна. Хэт тод өнгийг өмсөх нь тохиромжгүй байдаг боловч энэ нь солонгын долоон өнгөнөөс зугт гэсэн үг биш шүү. Аль болох зөөлөн өнгийг өөртөө тохируулан сонгосон нь дээр байдаг. 


Хэрвээ та туранхай харагдахыг хүсэж байвал бараан өнгийн хувцсыг цайвар өнгийн хувцастай хослуулан өмсөх хэрэгтэй. Үүний ачаар та хүссэн галбираа бүтээх боломжтой бөгөөд өөрийн бахархдаг хэсгээ тодотгож, харин нуумаар байгаагаа бусдын хараанаас далдалж чадах юм.


4.Хувцасны хээ

Махлаг, илүүдэл жинтэй бүсгүйчүүд аль болох хээтэй даашинз, хувцаснаас зайлсхийдэг. Учир нь иймэрхүү хувцас нь тэднийг илүү тарган харагдуулдаг хэмээн боддогтой холбоотой юм. Хамгийн гол нь та хээний өнгө, хэмжээ, бас судлан дээр тоглолт хийх хэрэгтэй. Ингэж чадвал, та байгаагаасаа ч илүү гоолиг бас цэгцтэй харагдаж чадна шүү.


Хээ сонгохдоо ялангуяа хөндлөн эсвэл том хээтэй өмд, тирко, цамцнаас зайлсхий. Энэ нь таныг илүү тарган харагдуулна. Түүний оронд босоо нарийн судал, жижигхэн жигд цэцгэн эсвэл содон хээтэй хувцаснаас сонголтой хийгээрэй.



5.Галбиртаа тааруул

Олон жилийн турш илүүдэл жинтэйгээ тэмцэж байгаа хүмүүсийн хувцасны шүүгээнд нь нэг бол хэт том, хэт жижиг хувцас байдаг. Тиймээс хэрвээ та загварлаг харагдаж, биеийнхээ өө сэвийг далдлахыг хүсэж байвал сул, зузаан материалтай хувцсыг сонгох хэрэгтэй шүү. Ийнхүү хувцасласнаар та өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун харагдах болно.


Нэмээд хувцаслалтдаа бага зэргийн задгай хувцаслалт оруулбал та үнэхээр гоё харагдах болно. Жишээлбэл, ганган зүүлт зүүж хүзүүгээ ил гаргах, аль эсвэл ханцуй нь гэрэлтсэн цамц өмсөж гар, мөрөө тодотгож болох юм. Мөн биеийнхээ зарим нэг хэсгийг бага зэрэг ил гаргах нь секси, зоригтой байдлын илрэл байдаг юм шүү.



Хориглох зүйлс:


  • Урт хувцас өмсөхгүй байх. Та өгзөг дарсан урттай цамц, жакетнаас аль болох татгалзаарай. Энэ нь таны доод хэсгийн илүүдэл жинг далдлахгүй бөгөөд харин ч нэмэгдүүлж харагдуулах болно.
  • Өөртөө яг таарсан өмд өмс. Бариу өмд таныг илүү махлаг харагдуулдаг бол хэт сул өмд бүр их жин нэмж харагдуулдаг юм шүү.
  • Даавуун материал таны найз. Махлаг хүмүүс хөлрөх нь их байдаг тул аль болох даавуун материалыг сонгоорой.
  • Яс томтой, эршүүд алхалттай, өөртөө итгэлтэй хүмүүсийг жин нь илүү овортой харагдуулдаг. Тиймээс та гоёл чимэглэл, хамба хилэн материалтай хувцас, матрын арьсан цүнх, хүнд үсний засалт гэх мэт зүйлсээс аль болох татгалзах хэрэгтэй шүү.
  • Харин жижиг ястай, дөлгөөхөн хүмүүсийг илүүдэл жин нь хүүхэд шиг харагдуулах нь бий. Тиймээс хэрвээ та жижиг биетэй, галбирлаг харагдахыг хүсэж байвал хүүхэд маягийн хувцаслалт, чийдэн ханцуй, бантик, үсний хавчаар, хуванцар гоёл чимэглэл, балерина зэргээс татгалзах хэрэгтэй юм.


Манай бүтээгдэхүүн үйлчилгээ:


Холбоотой мэдээлэл:


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл